Сайн байна уу? Нандин-Эрдэнэ Судлаач Бизнес эрхлэгч

Миний тухай

Миний тухай

Хувийн мэдээлэл

Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг.

Овог, нэр: Бямбажавын Нандин-Эрдэнэ
Утасны дугаар: 77663435
И-Мэйл: nandinerdenee@gmail.com
Боловсрол
Ажлын туршлага
Судалгааны ажлын чиглэл
Бүтээлүүд
Боловсрол
МУИС, Нийгмийн шинжлэх ухааны сургууль - Бакалавр

Улс төр судлал

МУИС, Нийгмийн шинжлэх ухааны сургууль - Магистр

Улс төр судлал

МУИС, Нийгмийн шинжлэх ухааны сургууль - Доктор

Улс төр судлал

Ажлын туршлага
“Валью Юнайтэд Партнерс” ХХК - Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
2016.01-2017.12

Улаанбаатар

“Ой Партнерс” ХХК - Гүйцэтгэх захирал
2017.12 оноос

Улаанбаатар

Судалгааны ажлын чиглэл
Улс төрийн институц, улс төрийн маркетинг, улс төрийн тогтвортой байдал
Гадаадын хөрөнгө оруулалт, улс төрийн эдийн засаг
Бүтээлүүд
НОМ
2011 он

Улс төрийн онол, үзэл сурталд холбогдох зарим нэр томъёоны тайлбар /2011 он/

НЭГ СЭДЭВТ БҮТЭЭЛ

• Улс төрийн маркетинг ба улс төрийн нам (Монгол улсын их хуралд суудалтай намын жишээн дээр) /2013 он/
• Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын улс төрийн эдийн засгийн шинжилгээ /2017/

ӨГҮҮЛЭЛ

• Улс төрийн маркетингийн тухай онолын хураангуй, 2014 он, МУИС-ЭШБ-Политологи №11/402
• Гадаадын шууд хөрөнгө оруулалт: Монголын улс төрийн орчин, 2015 он, МУИС-ЭШБ-Политологи №12/419
• Гадаадын хөрөнгө оруулалтын талаар төрөөс баримтлах улс төрийн бодлого боловсруулах нөхцөл байдал, 2016 он, МУИС-ЭШБ-Политологи №13/442
• Гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлж буй улс төрийн институцийн өнөөгийн нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, 2017он, МУИС-ЭШБ-Политологи №14
• Монгол Улсад хөрөнгө оруулагч гол улсуудын хөрөнгө оруулалтын өнөөгийн төлөв байдал, 2018 он, PAX MONGOLICA VOL.4 №1(9)

ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ИЛТГЭЛ

• К вопросу о теории политического маркетинга, 2015 г, Природные условия, история и культура западной монголии и сопрепельных регинов, Гуманитарные и социалвные науки
• Foreign investment climate and its current issues and problems in Mongolia, "Вестник Тувинского университета" (Социальные и экономические науки/ боть, 2017г)

СУДАЛГАА, ТӨСӨЛ


• The correlation analysis of Political stability and Mega project. The Best Paper Awards: Research Conference. /2015/
• Мега төсөл хэрэгжихид нөлөөлөх улс төрийн хүчин зүйлс, түүнд хийх шинжилгээ. /Улс төрийн хүчин зүйлсийг тодруулах судалгаа/ /2016/
• Хүүхдийн хөл хавтгайрах өвчин, түүний шалтгаан, шийдвэрлэх арга зам- Суурь судалгаа, /2020/
• STEM Шинулжх ухаанч охидын манлайлал төсөлд 2 удаагийн нийт 150 ахлах ангийн охидыг мэргэжлийн болон хувь хүний сургалтанд амжилттай хамруулсан. Төслийн үр дүд охид STEM-ийн салбарт суралцах, манлайлах идэвх оролцоо нэмэгдсэн.
• Залуучуудын өмнө тулгамдаж сорилт бэрхшээл- Суурь судалгаа 2023 он

close

Бизнес Төслүүд

Бизнес Төслүүд

close

Медиа Нийтлэл

close

Судалгааны Ажил

close

Холбоо барих

Холбоо барих

Утас
976-77663435
И-Мэйл
nandinerdenee@gmail.com
Хаяг
ICC цамхаг 3 давхар 303 тоот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс.
Сошиал сувгууд
FEEL FREE TO DROP ME A LINE

If you have any suggestion, project or even you want to say Hello.. please fill out the form below and I will reply you shortly.

close
project

Trex Pro стандарт

Trex Pro нь чанарын өндөр түвшинд хийгдсэн загварын өргөн сонголттой, олон улсын стандартын шаардлагыг хангасан уулын, аялалын, өдөр тумын болон ажлын тусгай хамгаалалттай гутлын брэнд. Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хэрэглэгчдийн тав тух, чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, дээд зэргийн материалын сонголт зэргийг харгалзан өндөр шаардлага баримтлан ажилладаг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ ус нэвтэрдэггүй мембран хамгаалалт, гулсахаас хамгаалсан ул, улны зөөлөвчний систем зэрэг дэвшилтэт технологиудыг ашигладаг. Мөн улны Vibram системтэй албан ёсны эрхтэйгээр хамтран хэрэглэгчдийн аюулгүй байдал, тав тухыг ханган ажилладаг. Хэрэглэгчидийн маань сэтгэл ханамж, тав тух, эрүүл мэнд бидний үнэт зүйл учраас материал, технологи, гүйцэтгэлийг өндөр түвшинд байлгах нь бидний үүрэг юм.


Дэлгэрэнгүй
project

Lexter

LEXTER брэнд нь Герман технологиор монголчуудын хөлийн онцлогт тохирсон, чанартай, загварлаг эрэгтэй, эмэгтэй арьсан өдөр тутмын бүх төрлийн гутлыг худалдаалдаг. Бид бүтээгдэхүүний материалаа сонгохдоо хүний биед эвтэйхэн, тав тухтай, аюулгүй байхад анхаардаг. Бид LEXTER брэндийн нэрийн дэлгүүрийг Улаанбаатар (5) болон 21 аймагт (тус бүр 1) франчайз эрхээр нээхээр төлөвлөн ажиллаж байна. Эхний франчайз дэлгүүрүүд нээгдээд амжилттай явж байна. 


Ой Партнерс ХХК палеонтологийн салбарын судалгаа, шинжилгээг дэмжин ажиллана

“Ой Партнерс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “TREX PRO” уулын гутлын борлуулалтаас Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн Хүрээлэнд хандивлана. Тодруулбал, Монголын палеонтологийн судалгааны ололтыг олон нийт, хүүхэд залуучуудад сурталчилж шинжлэх ухаан, танин мэдэхүй, соёлын өвийн боловсрол олгох чиглэлээр сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээний бүтээл туурвихад дэмжин ажиллана. Энэ хүрээнд “Ой Партнерс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнэ, Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн Хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар нар Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

 

 

11/09/2024

Энэ удаагийн ҮХНӨ хүний эрхийг хамгаалахад чиглэсэн

“Үндсэн хууль гэж юу вэ” гэх асуултад хариулах олон талын өнцөг, олон төрлийн тодорхойлолт бий. Үндсэн хууль бол угтаа төрийн эрх мэдлийн төвлөрлийг задалж, эрх мэдлийн харилцан хяналт тэнцлийг бий болгох замаар хүний эрхийг хамгаалах улс төр, эрх зүйн гол арга хэрэгсэл болдог. Энэ ч учраас Үндсэн хуулийн үнэт зүйлс, нийтлэг зарчмуудыг тогтоож туурга тусгаар улс орон, засаг төрийнхөө зорилго тэмүүлэл, алсын хараа, төрийн байгууламж, засаглалын хэлбэр, эрх зүйт ёс, хүний эрх, эрх чөлөөг хүн төрөлхтний үндсэн хуульт ёсны хөгжлийн түвшинд хүргэж нийгмийн бүлэг, давхаргын зөвшилцлийн үндсэн дээр тогтоодог хууль эрх зүйн дээд эх сурвалж юм. Үндсэн хуулийг 1924 онд баталснаас хойш таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Сүүлийн өдрүүдэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж буйтай холбогдуулан Улс төр судлалын доктор Б.Нандин-Эрдэнээс байр суурийг тодрууллаа.

  ЭНЭ УДААГИЙН ҮХНӨ-ӨӨР ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ХЯМРАЛЫГ ДАВААД ГАРАХ БОЛОМЖТОЙ-

-Өнөөдрийн Үндсэн хууль 2019 оны 11 дүгээр сарын 26-нд нэмэлт, өөрчлөлт оруулж батлагдсан. Харин уг хуулийг энэ жил дахин шинэчлэн өөрчлөх талаар хэлэлцэх боллоо. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэлт хийх нь ямар ач холбогдолтой вэ? Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт шаардлагатай юу?

Үндсэн хууль бүх зүйлийг зохицуулдаг “органик” хууль биш. Харин иргэн төр хоёрын хоорондын харилцааг зохицуулах үүрэгтэй “том малгай” хууль юм. Үндсэн хуульд ойр ойрхон нэмэлт өөрчлөлт оруулж түүгээр оролдох нь улс төрийн итгэлцэл, эрх барьж буй нам, эвсэлд иргэдийн итгэл буурах хандлагатай байдаг.

Өмнөх 2019 онд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглал руу, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн чиглэлтэй байсан бол энэ удаагийн ҮХНӨ өмнөхөөсөө ялгарах онцлогтой. Тэр нь юу вэ гэвэл сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн бидний өдөр тутмын амьдралаас эхлээд улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүртэл нөлөөлөх том өөрчлөлтүүд бий болсон. Тиймээс бид “New normal” буюу хэвийн байдалдаа буцаад шилжихдээ анхаарах цаг нь болсон. Бид энэ хямралыг хараад суух биш даваад гарах бодлого, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм ч учраас энэ удаагийн ҮНХӨ илүү хүний эрхийг хамгаалсан, парламентын чадавхыг нэмэгдүүлсэн өөрчлөлтүүдийг хийх болсон гэдгээрээ онцлогтой гэж харж байна.

                           -САЙНЫ ХАЖУУГААР СААР ЗҮЙЛ ГАРНА, ЭНЭ ГАРЦААГҮЙ ҮНЭН-

-Энэ удаагийн ҮХНӨ өмнөх нэмэлт өөрчлөлтөөс ялгарах онцлогтой гэж байна. Тэгвэл өмнөх нэмэлт өөрчлөлтөөс давуу тал нь юу вэ? 

Давуу талыг дурьдвал маш олон бий. Үүнд:

Энэ удаагийн ҮХНӨ илүү хүний эрхийг хамгаалахад чиглэсэн
УИХ-ын мандатын тоог нэмснээр хэт төвлөрсөн эрх мэдлийг бууруулах боломжтой
Дээр дурьдсанчлан мандатын тоог нэмж өгснөөр Үндэсний аюулгүй байдлын бодлогод ч эерэг нөлөөтэй
Сонгуулийн холимог тогтолцоог сонгож байгаа учраас сонгогчдын өгсөн санал гээгдэхгүй байх боломж бүрдэнэ
Хамгийн чухал нь олон нам өрсөлдөх, суудал авах боломж бий болно. Ингэснээр намууд бодлого, хөгжлийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх цаашлаад чанартай хүний нөөцөөр өрсөлдөнө
Сөрөг хүчин бодит утгаараа ажиллаж, шүүмжлэх засаж сайжруулах боломж бүрдэнэ гэх мэт давуу талууд байна гэж харж байна.
Гэтэл эдгээр боломжуудын цаана бас сөрөг тал бий. Сайн муу хосолж байдаг хойно. Сөрөг тал бий энэ бол гарцаагүй ҮНЭН. Энэ удаагийн ҮХНӨ хийснээр УИХ-ын гишүүдийн мандатын тоо нэмэгдэнэ.

Үүнийгээ дагаад хувьсах болон урсах зардал мөн нэмэгдэнэ. Иргэдийн дунд ч зөвхөн ийм ойлголт байгаад байгаа. ҮХНӨ хийснээр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэнэ. Улам их зардал гарна гэж шууд өнгөц бодоод эсэргүүцэх хандлага ажиглагдсан. Гэхдээ гишүүдийн мандатын тоог нэмснээр бид төвлөрсөн, нэг намын эрх мэдлийг бусад нам, эвсэлд хувааж тэгш боломж олгоно.

Мандатын тоог нэмэх ямар хэрэгтэйг сайн судлах хэрэгтэй. УИХ-ын гишүүн бол ард түмний дуу хоолой, төлөөлөл болсон элч учраас иргэдэд хангалттай хүрэлцээтэй, ойр ажиллах ёстой. Одоо байгаа УИХ-ын гишүүд тийм ч чамлахаар цөөхөн, хангалтгүй бүрэлдэхүүн биш. Гэхдээ мандатын тоо нэмэгдсэнээр давуу талууд олон бий. Нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрөх нь алсдаа аюултай.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН МАНДАТЫН ТООГ НЭМСНЭЭР ШИНЭ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИНГ БҮРДҮҮЛНЭ-

-Та үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа юу? Яагаад?

Би Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Учир нь сонгуулийн холимог тогтолцоо манай улс төрийн тогтолцоонд эерэг нөлөөтэй. Хамгийн гол нь УИХ-ын гишүүдийн мандатын тоо нэмэгдсэнээр чадварлаг залуу боловсон хүчин бүрдэнэ. Мөн одоогийн улс төрд цөөнхи болоод байгаа эмэгтэй гишүүдэд ч суудлынхаа тоог нэмэх жендерийн тэгш боломжийг олгож байгаа.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Ж.ХАЛИУН

14/06/2023

ҮХНӨ-өөр гишүүдийн тоо нэмэгдэж, ТЭДНИЙ ОДООГИЙН ЭРХ МЭДЭЛ эрс буурна

ҮХНӨ Улс төрийн хүрээлэлд хүчтэй яригдаж байгаад УИХ-аар хуулийн төсөл нь өргөн баригдсанаас хойш таг чимээгүй байна. Хуулийн өөрчлөлт ирэх 30 жилд нийгэм болон иргэдийн амьдрал ямар өөрчлөлт авчирах, улс төр хэрхэн өөрчлөгдөх талаар иргэд ямар ч мэдээлэлгүй хэвээр байгаа билээ. Намрын чуулганы өмнөхөн гишүүд өөрсдийн тойрогтоо очиж ҮХНӨ-ийн төлөөр иргэдтэй уулзалт хийж, мэдээлэл өгсөн гэх боловч нарийн мэдээлэлгүй байгааг сурвалжилгаар бид хүргэсэн билээ.

Энэ удаагийн тодруулгаараа Улс төр судлаач, дозтор Б.Нандин-Эрдэнээс ҮХНӨ-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Доорх видеоноос үзнэ үү. 

14/06/2023

Стандартаар баталгаажиж технологиор өрсөлдөх "TREX PRO" Бренд

“Ой партнерс” ХХК Итали улсаас уулын, алхалтын, өдөр тутмын болон мэргэжлийн Mammut, Garmont, Aku, Dolomite, Asolo брэндийн гутлыг албан ёсоор оруулж ирж худалдаалж байна. Мөн монголд загвар хийцлэл нь хийгддэг оюуны өмчөөр баталгаажсан “Trex Pro брэндийн уулын гутал үйлдвэрлэн дотоод, гадаад зах зээлд худалдаалж байгаа аж. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнээс тодрууллаа. 

 

-Танай байгууллага дэлхийн брэндүүдийн уулын алхалтын гутлыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж худалдаалж байгаа юм байна. Яагаад дээрх брэндүүдийг сонгосон талаар мэдээлэл өгөхгүй юү? 

Хүмүүс сүүлийн үед эрүүл амьдралын хэв маяг, эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг болсон. Үүнийг дагаад гутлын хэрэглээ, сонголт өөрчлөгдөж байгаа нь судалгаа болон борлуулалтын датанаас харагддаг. Богд уул руу амралтын өдрөөр хамгийн багадаа 500 орчим хүн алхдаг юм байна лээ. Гэтэл тэдний 10 хүрэхгүй хувь нь л зориулалтын гуталтай байсан. Зориулалтын бус гуталтай алхаж яваад хөл болон бусад тулгуур эрхтэнээ гэмтээвэл тэр гутлын үнээс илүү эрүүл мэнд, цаг хугацаагаар хохирно шүү дээ. Тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өдөр тутмын, алхалтын, уулын гутлын брэндүүд оруулж ирсэн. Эдгээр брэндүүд уулын спорт тэр дундаа дэлхийд мэргэжлийн алхалтын, уулын авиралтад хүлээн зөвшөөрөгдсөн. Өдөр тутмын алхалтаас эхлээд мэргэжлийн түвшинд бүх төрлийн гутал, хувцас, дагалдах хэрэгслүүдийг хийдэг үнэ цэнтэй мэргэжлийн брэндүүд. Албан ёсоор оруулж ирж байгаа учраас дэлхийн том брэндүүдийн гутлыг монголоос худалдан авах боломжтой болж байна. 

 

-Дэлхийн брэндүүдийг оруулж ирэхээс гадна Trex pro” брэндийн гутал үйлдвэрлэж худалдаалдаг юм байна. Нэрний утга нь юу вэ, брэнд бүрийн нэр учиртай байдаг даа? 

Монгол Улсаас 1905 онд олдсон динозаврын олдворын нэрээр бид брэндээ нэрлэж өдөр тутмын болон уулын гутлын шинэ загвараа үйлдвэрлэж байна. Анхан болон дунд шатны ууланд алхалтад өмсвөл илүү зохимжтой зөөлөн ултай, шагай болон бусад хамгаалалтуудыг бодож хийсэн. Бид гутлын ул, дотор болон гаднах материал дээр илүү анхааран албан ёсны эрхийн дагуу үйлдвэрлэдэг. Trex Pro гутлын онцлог стандартыг бүрэн ханган, бүтээгдэхүүн бүрийнхээ онцлогт тохирсон технологийн давуу талуудыг шингээсэн байдаг.  

 

-Дэлхийн том брэндүүд оруулж ирдэг хэрнээ өөрсдөө бас өөр брэнд зэрэгцээд хөгжүүлдэг. Бизнес талаасаа ингээд том брэндүүдтэй өрсөлдүүлэх нь хэр ашигтай байх вэ? 

Манай байгууллага гутлын үйлдвэрлэл эрхлээд найман жил болж байна. Үйлдвэрлэл эрхэлж байгаа учраас оюуны өмчийн баталгаажуулалт маш чухал. Нэр, патент, лого гэх мэт. Дараа нь ямар хүмүүст зориулж ямар загвар хөгжүүлэх, ямар материалтай байх зэрэг сонголтууд хийдэг. Хүн өдрийн ихэнх цагаа гуталтай өнгөрүүлж байгаа учраас илүү эрүүл, тав тухтай байлгах загварыг сонгосон. Яагаад дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй гэж. Би apple дээр жишээ авах дуртай. Оюуны өмч нь АНУ-д хэрнээ бусад угсарч, эвлүүлэх нь үйлдвэрлэл хөгжсөн улсад хийгддэг. Хүлээн зөвшөөрөгдчихсөн брэнд. Дэлхийн том брэндийн үйлдвэрүүд Хятад, Вьетнам, Тайланд зэрэг улс оронд байна. Гэтэл монгол брэнд гэхээр монголдоо л үйлдвэрлэх ёстой гэсэн ойлголттой. Энэ хандлагыг өөрчилж тийм биш гэдгийг харуулахыг хүссэн. Үүний тулд монгол брэнд гэдэг нь заавал монголд үйлдвэрлэнэ гэсэн хоцрогдсон хандлагыг эвдэх, олон улсын жишигийг нутагшуулж, төлөвшүүлэх түүнийг өөрсдийн биеэр баталж харуулах ёстой. Нэг жим гаргачихвал бүгд тэр жимээр явчихаж болно шүү дээ.  

 

-Хүмүүс өдөр тутмын алхалтын болон уулын гутал сонгохдоо юун дээр анхаарах шаардлагатай вэ? 

Уулын гутал сонгохдоо нэгдүгээрт, өдөр тутамдаа алхах уу, ууланд авирах гэж байна уу гэдгээсээ шалтгаалаад гутлаа сонгодог. Өдөр тутамдаа алхах гэж байгаа бол зөөлөн ултай, шагайны хамгаалалт заавал шаардахгүй, чийг татахгүй, эвтэйхэн улавчтай гутал сонговол тохиромжтой. Уул хаданд авирах гэж байгаа бол хатуу ултай, шагайны хамгаалалттай гутал сонгох хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт, алхах гэж байгаа бол өөрийн размераас нэг размер том, ууланд авирах гэж байгаа бол хоёр размер том гутал авахыг мэргэжлийн уулчид зөвлөдөг. Сайн гутал сонгосон бол оймсоо ч бас зөв сонгох ёстой. Ихэвчлэн даавуун оймс сайн гэдэг ч сүүлийн үед ус чийг нэвтрүүлэхгүй, тав тухтай, ул нь зузаан дээгүүрээ нимгэн агаар нэвтрүүлдэг зэрэг улам төрөлжиж байна.  

Тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээрх брэндийн гутлууд болон бидний хөгжүүлж байгаа Trex Pro гутлаас өөрт тааруулан хүссэнээ сонгох боломжтой. Мөн уулын алхалтын, авиралтын бусад дагалдах хэрэгслүүд ч бий. 

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Г.БИЛЭГСАЙХАН

15/01/2024

Хүмүүс илүү тав тухыг эрхэмлэж, гутлын орц найрлагад хүртэл анхаарч байна

“Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд таван хүүхэд тутмын гурав нь хөлийн уландаа нумгүй хавтгай тавагтай байсан. Хөлийн нум яагаад байх ёстой, ямар чухал, урт хугацаандаа эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг судалгааны явцад илрүүлсэн учраас хүний эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж үзсэн. Яагаад заавал нумтай, чанартай, өдөр тутмын, гоёлын, уулын, ажлын зориулалтын гутал өмсөх ёстой гээч..” хэмээн бизнесийнхээ талаар гэхээс илүүтэй эрүүл мэндийг онцолж ярих энэ шавилхан эмэгтэй бол “Ой партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Улс төрийн шинжлэх ухааны доктор Б.Нандин-Эрдэнэ. Тэрбээр 2017 оноос гутлын үйлдвэрлэлийн бизнес эрхэлж байгаа бөгөөд хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулдаг.
Нэгдүгээрт, хувиараа болон аж ахуйн нэгж байгууллагуудаас гутлын захиалга авч гадны үйлдвэрүүдээс шууд нийлүүлдэг захиалгын систем. Хоёрдугаарт, герман стандарт, герман технологиор өөрийн брэндийн арьсан гутал үйлдвэрлэдэг. Хятадад үйлдвэртэй бөгөөд гутлаа монгол, европийн зах зээлд гаргадаг. Гуравдугаарт, бусдад хүссэн брэндийг нь бий болгож, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг нь хийж өгдөг. Үүнээс гадна монгол брэндийг худалдаж борлуулах франчайзыг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Товчхондоо бол Монголын гутлын салбарт олон улсын стандарт, ложистик, үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байгаа бизнесмэн эмэгтэй.
Үйлдвэрээс гарсан гутал монгол бизнес эрхлэгчийн гарт 4-5 дамын үнэ шингэж ирдэг
-Гүүглээр гутлын бизнес эрхлэх талаар хайж үзлээ л дээ. Тэгэхэд 2019 онд “Ой партнерс” ХХК гутлын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн өдөрлөг, үйл ажиллагаа зохион байгуулсан талаарх мэдээлэл гарч ирсэн. Бас гутлын бизнес эрхлэх бол манайд хандаарай гэсэн байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
Манай компани 2017 оноос үйл ажиллагаа явуулж байна. Бөөний буюу гутал захиалгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гутлын бизнес эрхэлдэг хувь хүмүүс болон аж ахуйн нэгж байгууллагуудад үйлдвэрээс нь захиалга хийж лангуун дээр нь аваачдаг. Дараагийнх нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөгжүүлэлт. Бид өөрсдөө “LEXTER” брэндтэй. Өдөр тутмын болон гоёлын, ажлын, уулын гэх мэт бүх төрлийн гутлуудыг герман стандарт, технологиор бүтээж хятадад үйлдвэрлэдэг. Манай үйлдвэр тэнд байдаг юм. Мөн бусад хүмүүсийн хүссэн брэндийг бий болгож бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж өгдөг. Өөрөөр хэлбэл, Та гутлын бизнес эрхэлмээр байвал өөрийн хүссэн гутлаа үйлдвэрлүүлээд брэндээ хөгжүүлээд явж болно эсвэл таалагдсан брэндийн гутлаа биднээр дамжуулаад захиалж болно.
-Би гутал зардаг бизнес эрхлэгч гэж бодъё. Танайхаар дамжуулж авбал надад ямар ашигтай, давуу талтай байх билээ?
Судалгаагаар үйлдвэрээс гарсан гутал монгол бизнес эрхлэгчийн гарт 4-5 дамын үнэ шингэж ирдэг. Тиймээс эцсийн хэрэглэгчдэд илүү үнэтэй борлуулдаг. Харин манайхаар дамжуулж захиалбал бид үйлдвэрийн үнээр нь гутлын бизнес эрхлэгчдэд санал болгодог. Нэгдүгээрт, үнэ хямд. Хоёрдугаарт, цаг хугацаа хэмнэнэ. Гуравдугаарт, найдвартай, бизнесээ тасалдуулахгүй шууд гар дээр нь хүргэнэ. Бизнес эрхлэгч өөрөө очиж авах замын зардал, цаг хугацаа гээд олон зүйлийг хэмнэж байгаа юм. Үйлдвэрээс шууд харилцагчийн гарт хүргэдэг гэсэн үг. Анх ийм захиалга авахад наймаачид хардалттай, үл итгэх байдалтай байсан бол өнөөдөр өөр болсон. Одоогоор 1500 гаруй хувиараа гутлын бизнес эрхэлдэг наймаачид манайхаар дамжуулж гутал захиалдаг. Захиалах гутлынхаа зургийг илгээх эсвэл бидний санал болгосон гутлыг ямар загвар, материалтай гээд бүгдийг нь үзээд өөрсдөө захиалдаг болчихсон. Манай байгууллага 2021 онд үйл ажиллагаандаа судалгаа хийгээд үзэхэд таван жилийн хугацаанд наймаачдын халааснаас 16 тэрбум төгрөг хэмнэж, дотооддоо үлдээсэн байдаг. Тодруулбал, нэг бизнес эрхлэгч Эрээн, Бээжин ороод А гутлыг 15 төгрөгөөр авдаг байсан бол манайхаар дамжуулаад 13 төгрөгөөр аваад хоёр төгрөгийн зөрүү буюу дамын үнэ шингээгүй бүтээгдэхүүний үнийн зөрүү 16 тэрбум болсон гэсэн үг. Энд наймаачны замын зардал, хоол унаа, буудлын мөнгийг нь тооцвол үүнээс илүү болно.
-Гутал захиалгаас гадна гутал үйлдвэрлэдэг бас бусдын хүссэн брэндийг бий болгож бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг гэсэн энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
Бид оюуны өмчөөр баталгаажсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг. Дээр дурдсан манай байгууллага “LEXTER” брэндийг хөгжүүлээд явдаг. Эрэгтэй, эмэгтэй өдөр тутмын арьсан гутал. 2018 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Одоогоор Улаанбаатарт хоёр, Эрдэнэт, Ховдод нэг нэг салбар дэлгүүртэй. Нэг стандартын гутлыг нэг үнээр зарж борлуулах франчайз эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Франчайз гэхээр манайхан ихэвчлэн гаднаас бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалдаг гэж ойлгодог. Яагаад монгол хүмүүс өөрсдийнхөө хөгжүүлсэн брэндийг франчайз эрхээр зарж борлуулж болохгүй гэж. Тиймээс бид “LEXTER Франчайз” төслөө хэрэгжүүлж байгаа. 21 аймагт тус бүр нэг дэлгүүр нээнэ. Шаардлага хангах бизнес эрхлэгчтэй эхнээс нь уулзаад явж байна.
-Нэг аймагт нэг л салбар нээх юм уу?
Тийм ээ. Биднээс франчайз эрхийг аваад бизнес эрхэлж байгаа харилцагчийнхаа эрх ашгийг хүндэтгэх ёстой. Манай зах зээл тийм ч том биш. Тиймээс нэг аймагт нэг л салбарын эрх олгож маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, худалдаа гээд бүх талаар дэмжиж хамтран ажиллах юм.
-“LEXTER” брэндийн гутал зарж борлуулах франчайз эрх авахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ. Бусад аймгуудаас хүсэлт ирүүлсэн үү?
Одоогоор зургаан аймгаас хүсэлт ирүүлсэн. Тодорхой хэмжээний шаардлагууд бий. Дэлгүүртэй байх ёстой, эхний худалдан авалтыг өөрөө хийнэ, дараагийн худалдан авалтыг бид зээлээр олгох гэх мэт урт хугацаандаа дэмжээд явдаг. Франчайз эрх авсан харилцагчаа жилд хамгийн багадаа дөрвөн удаагийн сургалтад хамруулдаг. Маркетинг, борлуулалт, сошиал хөгжүүлэлт гэх мэт. Цаашдаа БНСУ, Япон зэрэг орнуудад франчайз эрхээр “LEXTER” брэндээ гаргахаар судалгааны шатандаа явж байна.
-Франчайз эрхтэй танай гутлыг худалдана гэхээр үнийн хувьд ч гэсэн тогтвортой байх нь гэж ойлголоо тийм үү?
Тийм ээ. Бид хамгийн бага үнээс хамгийн дээд үнийг тогтоож өгдөг. Тухайн бизнес эрхлэгч бүс нутаг болоод аймаг орон нутгийнхаа хэрэглээний үнэ, худалдан авагчдаа мэдэж байгаа учраас бидний тогтоосон бага болон өндөр үнийн хооронд худалдан борлуулах боломжтой. Яг нэрлэсэн үнэд нь бид оролцохгүй. Тэр хүний бизнес шүү дээ. Харин франчайз эрхийг авахад тодорхой хязгаарыг  тогтоож, бусад бүх талаар хамтарч, дэмжиж ажиллана. Материал ирүүлсэн хамтарч ажиллах бизнес эрхлэгчидтэй биечилж уулздаг. Яг энэ бизнесийг хийх хүсэл, сонирхол урт хугацаандаа хэрхэн харж байгаа гэх мэт хүн бүрийн харилцаа, хандлага өөр байдаг. Тухайлбал, манайхаас сая төгрөгт гурван гутал аваад зараад 1.5 сая болгоод ахиад дөрвөн гутал авдаг ч юмуу энэ мэтээр өргөжүүлсээр байгаад боссон дэлгүүр ч байгаа. Бизнес хийе, хөгжүүлье, урт хугацаандаа хамтаръя, би үүнийг л хиймээр байна гэсэн чин сэтгэлтэй хүн байвал бид бүх талаар нь дэмждэг. Тухайн хүний харилцаа, хандлагыг тэргүүнд чухалчилдаг. Хэчнээн мөнгө санхүү, зардал гээд асуудлууд зөндөө байгаа ч тэр бүгд дараагийн асуудал. Нэгдүгээрт, уулзаж хүнээ таних нь, итгэл хүлээлгэж хамтрах нь урт хугацаандаа хэн хэндээ ашигтай сэтгэл хангалуун бизнес болдог.
Захиалагч тухайн жилийн гутлын трэндийг дагаж болно. Гэхдээ заавал өөрийн гэсэн деталийг шингээх ёстой. Үүнд бид заавар, зөвлөгөө өгөөд тэр хүний брэнд загварыг бий болгодог. Яг ижил загвар үйлдвэрлэх эрх зүйн үндэс байхгүй. Брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэхэд бид үндсэн ажил гүйцэтгэх гэрээнээс гадна дагалдах 4-5 гэрээ байгуулдаг.
 
 
-Франчайзыг монголдоо хөгжүүлэхээр ажиллаж байгаа гэж ойлголоо. Дараагийн сэдэв нь бусдын хүссэн брэндийг бий болгож өгдөг гэсэн. Жишээ нь би өөрийн нэрийн брэнд гуталтай болъё гэвэл хаанаас эхлэх үү?
Эхлээд бэлэн загвар, зургаа авчрах ёстой. Авчирсан зураг, загварыг бид ямар материал, ямар ултай байх, хэрхэн хөгжүүлэх боломжтой талаар ярилцаж, зөвлөж тохиролцоно. Түүний дагуу материалаа сонгоод, хэдэн төгрөгт багтааж үйлдвэрлэх талаарх тооцооллыг хийж өгнө. Тэр бүгдийг захиалагч зөвшөөрвөл үйлдвэрлэлд шилжүүлээд бэлэн бүтээгдэхүүн авчирж өгдөг. Гол нь оюуны өмчөөр баталгаажсан бүтээгдэхүүн байх ёстой. Бид хүний оюуны нэрээр гутал үйлдвэрлэж болохгүй шүү дээ.
-Оюуны өмчтэй холбоотой тодруулах зүйл байна. Жишээ нь би өөр хэн нэгний гутлын загварыг бариад ирвэл яах вэ? Муухайгаар хэлбэл хулгайлж, хуулбарлах гэх юм уу. Эсвэл заавал оюуны өмчөөр баталгаажсан зураг, загвараа авчрах ёстой гэсэн үг үү?
Янз бүрийн гутлын загвар, зураг барьсан хүмүүс ирдэг. Дэлхийн гутлын чиг хандлага нийтлэг, төстэй юм шиг хэрнээ брэнд тус бүр аль нэг деталь дээр анхаарсан, өөрийн өнгө аясаа шингээсэн байдаг. Тиймээс захиалагч тухайн жилийн трэндийг дагаж болно. Гэхдээ заавал өөрийн гэсэн деталийг шингээх ёстой талаар заавар, зөвлөгөө өгөөд тэр хүний брэнд загварыг бий болгодог. Яг ижил загвар үйлдвэрлэх эрх зүйн үндэс байхгүй. Харин оюуны өмчөөр баталгаажсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ харилцагчийн загвар, брэндийн нэр, үнэ ханш зэргийг нууцалж цааш задлахгүй гэдгээ албажуулж нэг бүтээгдэхүүн дээр дагалдах 4-5 гэрээ байгуулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний анхны санаан дээр ажиллаад тэрийг нь оюуны өмчөөр тухайн хүний нэр дээр баталгаажуулаад брэнд бий болгодог гэсэн үг. Одоо бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн лаборатори байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр оюуны өмчөөр баталгаажсан гутал үйлдвэрлэхэд илүү дөхөм бас мэргэжлийн болж байгаа юм.
-Дээрх үйлчилгээ, бизнесээс гадна дэлхийн томоохон брэнд гутал оруулж ирдэг юм билээ тэр талаар товч мэдээлэл өгөхгүй юү?
Нэгэнт гутлын үйлдвэрлэл, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж байгаагийнх бид гадны том брэндүүдийн гутлыг ч бас оруулж ирж хүмүүст хүргэхийг зорьсон. Эхний байдлаар Mammut, Garmond, Aku, Dolomite, Asolo брэндийн гутлыг худалдаалж байна.
-Гэхдээ яагаад заавал дээрх брэндүүд гэж?
Дэлхийд танигдсан нэр хүндтэй брэндүүд. Мөн уулын, өдөр тутмын гутлаас эхлээд мэргэжлийн уулчны түвшинд хүртэл гутлаа төрөл, төрлөөр нь үйлдвэрлэдэг учраас сонгосон. Манайхан сүүлийн үед эрүүл мэнддээ анхаарч ууланд их алхдаг болсон. Бид бүр зорьж Богд ууланд амралтын өдрөөр хэчнээн хүн гардгийг тоолсон. Амралтын өдөр хамгийн багадаа 500 орчим хүн алхдаг юм байна лээ. Гэтэл тэдний 10 хүрэхгүй хувь нь л зориулалтын гутал өмссөн байсан. Яагаад зориулалтын хувцас гутал байдаг гэхээр тэр хүнийг эрүүл мэндийн болон бусад эрсдэлээс хамгаалж байгаа юм. Зориулалтын бус гуталтай алхаж яваад хөлөө гэмтээвэл тэр гутлын үнээс илүү эрүүл мэнд, цаг хугацаагаар хохирно шүү дээ. Харин зориулалтын гутал хөлөнд, хөлийн нум, ясанд өгөх ачааллыг тооцож үйлдвэрлэсэн учраас орц найрлага нь ч өөр. Тиймээс бид дээрх брэндийн гутал болон дагалдах хэрэгслүүдийг оруулж ирсэн. Хүмүүс эрүүл мэнддээ анхаараад алхаж байгаа нь сайн. Гэхдээ нумгүй пүүз, сандаал, бүр углааштай ч алхдаг юм билээ. Ингэвэл эсрэгээрээ урт хугацаандаа эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн хөлөнд судалгаа хийхэд таван хүүхдийн гурав нь нумгүй, хөлийн ул нь хавтгай байсан. Энэ нь эргээд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг.
-Ярилцлага эхлэхийн өмнө хүүхдийн гутал тэр дундаа цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд судалгаа хийж байгааг дурдсан. Судалгааны талаар сонирхуулахгүй юү?
Тийм ээ. Бид гурван жилийн өмнөөс эхлээд цэцэрлэгийн хүүхдийн хөлөнд судалгаа хийж эхэлсэн. Учир нь манай хоёр хүүхэд нэлээн жинтэй. Хөлийн ул нь хавтгай. Нуруу өвдлөө гээд эмчид үзүүлэхэд хөлний нумгүйгээс болоод хавтгай улан дээр хэт ачаалал өгч хөлний яс, аарцагны яснаас дээшлээд нуруу, хүзүү, толгой хүртлээ эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж өөрчлөлт үзүүлж байгааг эмч тайлбарлаж байсан юм. Хүн өөрт тохиолдсон асуудалд илүү ач холбогдол өгдөг. Тиймээс цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийж эхэлсэн. Тэгэхэд таван хүүхдийн гурав нь тэгш ултай, хөлийн нумгүй байсан. Яагаад тийм байна гэхээр гутал нь нумгүй хавтгай ултай. ЕБС-ийн хүүхдүүд ч бас хавтгай ултай кет, пүүз өмссөнөөс нумгүй болж байгааг үгүйсгэхгүй. Нумгүй болчихоороо хөл хөлөрдөг болдог. Гэтэл үүнийг гутал нь чийг татаад байна гээд байдаг. Зарим гутал материал, хийцээсээ шалтгаалаад чийг татаж болно. Гэхдээ нөгөө талд тухайн хүний хөл нумтай, нумгүйгээс шалтгаалаад чийг татах, хөлрөх асуудлууд үүсдэг. Хэрвээ чийг татдаг бол өдөрт гурван удаа оймсоо сольж өмс гэж бөөрний эмч зөвлөдөг. Тиймээс л бид гутлаа сонгохдоо анхаарах ёстой. Хүүхдэд багаас нь зөв гутал сонгож өмсгөх ёстой учраас хүүхдийн гутал үйлдвэрлэхээр судалгаа хийж байна. Хүүхдийн гутал нумтай байх ёстой, амьсгалдаг байх ёстой, материал маш сайн байх ёстой гэсэн шаардлага тавиад явж байна. Цэцэрлэгийн хүүхдийн суурь судалгааг энэ оны 11-р сард дуусгана.
-Шаардлага гэснээс гутлын стандарт гэж байна уу, манай улсад?
ЕБС-ийн форм, хувцасны материалд стандарт тогтоочихсон хэрнээ хамгийн чухал хүний тулгуур эрхтэн хөл, хөлийг эрүүл байлгах гутланд стандарт байхгүй. Ядаж л цэцэрлэг, сургуулийн бага ангийн хүүхдийн гутал заавал нумтай, амьсгалдаг, сайн материалтай байх ёстой гэсэн стандарт тогтоочихвол гутал зарж байгаа наймаачид гутал оруулж ирэхдээ, эцэг эхчүүд хүүхдэдээ гутал худалдан авахдаа анхаардаг болно шүү дээ. Хүүхдүүд ихэнх цагаа цэцэрлэг, сургууль дээрээ өнгөрөөдөг. Тэндээ гутлаа сольдог учраас өдрийн ихэнх цагт өмсдөг гутал нь нумтай байвал илүү тохиромжтой. Наад зах нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн аав ээжид зааварчилгаа өгөх ёстой юм билээ. Нумгүй гутал өмсвөл ийм ийм өөрчлөлт гарна, эрүүл мэндэд ийм сөрөг нөлөөтэй гэх мэт.
-Гутлын бизнес эрхэлж байгаа хүнээс гутлын загварын чиг хандлагыг асуухгүй өнгөрч болохгүй байх, ингээд ярилцлагаа өндөрлөе?
Хэдэн жилийн өмнө хүмүүс гадсан өсгийтэй, шовх хоншоортой гоё ганган харагдах байдал, гадна үзэмжид түлхүү анхаарч сонголтоо хийдэг байсан. Харин 2022 оноос дөрвөлжин хоншоортой, стресс бууруулагчтай, зөөлөн ултай, тав тухтай хэв маягийг илүүд үзэж байна. Тухайлбал, веган хоололттой хүн, амьтны арьс ширээр хийсэн гутал өмсөхгүй гэдэг ч юмуу. Ер нь аль болох тав тухыг эрхэмлэж байна. Загварын чиг хандлага байгальд хог үлдээхгүй, эко талруугаа орчихсон. Тэр ч утгаараа хүмүүс гутлын орц найрлагыг хүртэл илүү анхаардаг болж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Баасансүрэн
 
04/09/2023

Залуучууддаа итгэж, монгол компанийн оролцоотой томоохон төслүүдээ хэрэгжүүлээсэй

Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, улс төр судлалын доктор Б.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа. “Ой партнерс” компанийн  гүйцэтгэх захирал тэрбээр монгол хүний хөлний онцлогт тохирсон гутлуудыг үйлдвэрлэж, чанарыг хямд үнэтэй хослуулан дотоодын зах зээлд нийлүүлж яваа үндэсний брэнд бүтээгчдийн нэг юм.  

 

 

-Худалдааны шинэ үеийн платформ бий болгох зорилготой бизнес эрхлэгчийн хувиар эчнээ танилцаж байсан нь саяхан. Харин энэ удаа улс төр судлаачийн хувьд ярилцахаар зорин ирлээ. Та улс төрийн суурь мэдэгдэхүүнийг аль сургуульд суралцаж эзэмшсэн бэ?

Би Монгол Улсын их сургуу­лийн улс төр судлалын ангид 2007 онд элсэн орсон. Үүний зэрэгцээ мөн “Глобал удирдагч” дээд сургуулийн санхүү менежментийн ангид тэтгэлгээр сурдаг байв. Хүсэл зорилгодоо хөтлөгдөн гаргасан энэ шийдвэр миний хувьд амар байгаагүй. Томоохон хоёр шинжлэх ухааныг нэг дор судлаад явахад мэдэхгүй, чадахгүй зүйл олон гарна. Тэр үед багш нар маань тусалснаар олон ажлын ард гарсан. Хичээсний эцэст сургуулиа төгсөж зорилгодоо хүрэх эхний алхмаа хийж байв. Хоёр өөр мэргэжлийг эзэмшсэн нь хувийн бизнесээ эхлүүлэхэд ихээхэн нөлөөлсөн. Оюутан байхаасаа аливаа зүйлийг олон талаас нь харж, судалснаар шинэ технологи, шинэ платформын талаар ярих нөхцөлүүд бүрдсэн юм болов уу гэж боддог.

 -Улс төрийг эдийн засагтай хослуулан сурахдаа зах зээлийн өөр орон зай байгааг харж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх талаар бодож эхэлжээ. Харин түүнээс өмнөх улс төрийн талаарх таны төсөөлөл ямар байсан бол?

Хүүхэд байхдаа улс төр судлаачийг УИХ-ын гишүүнээр төлөөлөн боддог байв. Их сургуульд орж хичээлүүдээ судалснаар асуудлыг арай өөрөөр харж, ойлгож эхэлсэн юм. Улс төр судлалын ангид элссэнээр төсөөлж байсан зүйлсээ тэс өөр өнцгөөс харах ёстой юм байна гэдэг бодол надад суусан. Үүнээс улбаалан “Засаглал гэж юуг хэлэх вэ. Тэнд харьяалагддаг хүмүүс хэрхэн ажиллах ёстой юм бэ. Ямар бодлогууд гаргах ёстой вэ” гэдэг нь миний сонирхлыг маш их татсан.

-Онолын мэдлэгтэй болох нэг хэрэг. Судалж, хуримтлуулсан мэдлэгээ практикт хэрэгжүүлэх ондоо. Сургуулиа төгсөөд та мэргэжлээрээ ажилласан уу?

Докторын ангид сурдаг байхдаа удирдагч багшийнхаа туслахаар улс төрийн онолын хичээл зааж байсан. Гэхдээ зорилгоо өөрөөр тодорхойлсон байсан учраас үүнийгээ үргэлжлүүлж чадаагүй.  Судалгаанаас судалгааны хооронд явсаар хувийн бизнесээ эхлүүлэхэд төвлөрөн ажилласан. Үүнээс өмнө магистр, докторын зэргээ хамгаалсан. Докторын ангид ороход надад ямар сэдэв сонгох нь маш чухал байлаа. Тухайн үед би “Мега төсөл” гэдэг сэдвийг сонгон авч энэ чиглэлээр судалгаагаа эхлүүлэхээр шийдээд байв. Гэтэл тэр үед мега төслийн талаарх ойлголт нийгэмд түгээмэл бус. 

 

Хүмүүс мега төсөл гэхээр Оюутолгой гэж ойлгодог. Зарим нь надаас “Оюутолгойн талаар судлах юм уу. Түгээмэл бус сэдэв сонгоод хамгаалж чадах уу” гэж асуудаг байлаа. Харин би хувьдаа “Мега төсөл Монголд хэрэгтэй. Юу хийвэл бид мега төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэх вэ. Үүнийг улс төрийн өнцгөөс нь хэрхэн тайлбарлах вэ” гэсэн өргөн хүрээгээр нь бодсон. 

Мега төслийг хэрэгжүүлэх, гаднаас хөрөнгө оруулалт авахын тулд эрх зүй, улс төрийн бодлогоо шинэчлэх шаардлагатай гэдэг өнцгөөс судалмаар байсан. Гэтэл сургуулиас “Мега төсөлтэй холбоотой сэдэв сонгоод хэрэггүй. Үнэхээр энэ сэдвээ судалмаар байвал эдийн засгийн салбартай илүү холбогдоно” гэсэн. Харин эдийн засаг нь үүнийг улс төрийн сэдэв гэсэн хариулт өгсөн. Мега төслийн хувьд шинэ тутам учраас судлах хэцүү гэж бодсон байх л даа. Надад сэдвээ солихыг зөвлөснөөр би “Гадаадын хөрөнгө оруулалтын улс төрийн эдийн засгийн шинжилгээ” гэдэг сэдвийг сонгосон. 

Миний хувьд эхний сэдвээ багахан өөрчилж гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь улс төрийн бодлого болон эдийн засагт яаж нөлөөлж байна вэ гэдэг талаар судалсан. Ингэж улс төрийн эдийн засгийн сэдвийг сонгон авч хамгаалсан. Улс төрийн эдийн засгийг судлах гэхээр 1950-1960 оны ганц нэг ном байдаг. Түүнээс өөрөөр энэ чиглэлээр судлаад уншчих ном, материал байхгүй. Уншъя, судалъя гэхээр ихэнхдээ гаднын ном, судалгааны ажлуудыг орчуулах шаардлагатай болсон. Улмаар Монголд гадаадын хөрөнгө оруулалт оруулахаар яагаад болохгүй байна вэ. Улс төрийн орчинд юунд алдаа гаргаж, залгамж халаагаа үргэлжлэн явуулж болохгүй байна вэ гэдгийг судалж их сонин үр дүнд хүрч байв. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд мега төсөл хэрэгжүүлэх гэхээр хувь улстөрч дээр бүх асуудал гацдаг. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтад хамгийн их нөлөө үзүүлдэг болохыг олж мэдсэн.

Бодлогын залгамж халаа гадаадын хөрөнгө оруулалтад ихээхэн нөлөө үзүүлдэг

 

-Энэ судалгааг та хэдэн онд хийж байв?

-Би докторын зэргээ 2017 онд хамгаалсан. Энэ сэдвээ хамгаалахдаа “Засгийн газрын тогтвортой байдал, бодлогын тогтвортой байдал чухал байна. Бодлогын залгамж халаа гадаадын хөрөнгө оруулалтад ихээхэн нөлөө үзүүлдэг” болохыг судалгааны үр дүнгээр гаргаж ирээд багагүй ярьсан. Тухайн үед хүмүүс төдийлөн шинэ соргогоор хүлээж аваагүй. Харин одоо мега төсөл, бодлогын тогтвортой байдлын талаарх сэдэв хүмүүсийн амны уншлага болжээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, таатай орчныг бүрдүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Энэ бол миний судалгааны сэдэв. Гаднаас нь харахад гадаадын хөрөнгө татах эрх зүйн орчин их сайхан харагддаг. Манай улс хуультай,  хариуцсан байгууллагатай, нэг цэгийн үйлчилгээтэй гээд харагдах өнцгөөрөө гадаадын хөрөнгө оруулалтыг татах өнцөг нь гэрэл гэгээтэй. Гэтэл яг ороод ирэхээр хаалт тавьдаг хүмүүс нь улстөрчид байдаг. Тэд аль болох өөрт ашигтайгаар аливаа асуудлыг шийдвэрлэхийг оролдоно. Түүнийг гаднаас орж ирж байгаа компани ойлгодоггүй. Тэгэхээр энэ бүх зүйл үгүй болж байж гадаадын хөрөнгө оруулалт хэвийн түвшинд үргэлжилнэ. Энэ бол хувь хүний үзэл бодол биш. Судалгаагаар гарсан бодит үр дүн юм.

-Сэдвийн хувьд ч, улс төрийн үзэл бодлын хувьд ч нийгэм танаас хол зөрүүтэй  байж. Тийм учраас л та өөрийнхөөрөө ажиллахын тулд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллалгүй бизнесээ эхлүүлсэн юм уу?

-Тухайн үед надад манай удирдагч багш багшаар ажиллаач гэсэн санал тавьж байсан. Гэхдээ миний хүсэл мөрөөдөл шинэ зүйлийг бүтээх, шинэ платформ хөгжүүлэх байсан учраас багшдаа үгүй гээд хэлчихсэн. Нөгөөтэйгүүр “Багшлах цаг нь болохоор багшилна” гэж хэлээд хүмүүст зэмлүүлж байсан удаатай. Бизнес хийвэл болчихмоор юм шиг санагдаад алдана гэж эмээлгүйгээр судалгаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш тухайн үеийн итгэл үнэмшлээ алдалгүйгээр явсаар өнөөдөртөө золгожээ.

-Та саяхан Германд лекц уншаад ирсэн. Олон жил хуримтлуулсан мэдлэгээ бусадтай хуваалцахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Өөрийн сонирхол, хүмүүсийн тавьсан саналын дагуу аль болох шинэлэг байдлаар, яаж хүнд хүргэх вэ гэдэг талаас нь илтгэлээ бэлтгэж бусад ажлаа ч үүний дагуу хийж, төлөвлөдөг. Лекцийн хувьд Герман улсын Бавари мужийн иргэдийн төлөөлөгч, Christian Social Union (CSU) намын гишүүн Н.Солонгын урилгаар тус улсад очиж монгол залуучуудын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, шүүгч, панелистээр оролцоод ирлээ. Энэ ажлыг Монгол Улсаас Герман улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулсан. Европын бүх улс орнуудаас монгол залуучууд эрдэм шинжилгээний материалаа явуулаад тэдгээрээс шалгарсан нь Германы Мюнхенд хуралдсан юм. Энэ хуралд би “Бүтээмж ба бодлого: Залуучуудын жишээн дээр” сэдвээр илтгэл тавьсан.

Харин одоо “Бүтээмж” сэдвээр лекц унших гэж байна. Бидэнд бүтээмж яагаад хэрэгтэй юм бэ. Бүтээмжтэй бас анхаарал хандуулж чадвал ямар давуу талууд бий болох вэ гэдэг талаар ярих юм.

-Үүнээс гадна та мэргэжлийнхээ хүрээнд цөөнгүй өгүүлэлтэй. Хааяахан хэвлүүлдэг таны судалгааны ажлууд даацтай, өгөөжтэй байдаг. Улс төрийн эдийн засгийн хүрээнд бүтээл хэвлүүлэх бодол бий юү? 

 -Яалт ч үгүй академик суурьтай учраас өгүүлэл бичиж, хэвлүүлнэ. Аль болох улс төрийн хэрнээ амьдралд ойр сэдвээр бичих гэж оролддог. Хэрвээ олигтой болоогүй санагдвал хадгална. Дараа нь гаргаж ирээд дахин боловсруулдаг дадалтай. Улс төрийн эдийн засгийн чиглэлээр ном бичсэн ч хэвлэх гэхээр дутуу юм шиг санагдаад байгаа.

 

 

Эмэгтэй хүний хувьд зөв бодлого гаргахад нь оролцож, бусдадаа тус дэм болъё гэж бодсон

 

-Та Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн нэг. Нэгдсэн үзэл баримтлалтай энэ байгууллагын удирдлагын багт ажиллахад ямар санагдаж байна вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоход тус холбооны Удирдах зөвлөлийн нэг гишүүн нь болж энэ хамт олонтой нэгдсэн. Эмэгтэйчүүдийн байгууллага, ялангуяа намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн байна гэдэг хариуцлагатай ажил. Яагаад гэвэл, намын бүх эмэгтэйд хүрч ажиллах, тэднийг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд тус дэм болж, яавал дэмжих боломжтой вэ гэдэг дээр манлайлан оролцох ёстой. Мөн яаж зөв бодлого гаргах вэ гэдэгт илүү анхаарч ажилладаг байгууллага юм шиг санагдсан. Энэ нь намайг Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны нэг хэсэг нь болох шалтгаан болж, эмэгтэй хүний хувьд ч гэсэн тодорхой ажлуудад гар бие оролцож, бусдадаа мэдэх чадахаасаа эергээр давлагаалъя. Хамгийн гол нь зөв бодлого гаргахад оролцох оролцоогоороо бусдадаа тус дэм болъё гэж бодсон.

Эмэгтэйчүүдийн байгууллагаас өмнө одоогийн нэршлээр Социал демократ Монголын залуучуудын холбооны  гишүүн байсан. Намын дэргэдэх эдгээр байгууллагын гишүүн бус, ажил үүргийн талаар дутуу мэдээлэлтэй хүмүүс биднийг гаднаас харахдаа өөр өнцгөөр, буруугаар хүлээж авдаг. Ялангуяа залуучуудын байгууллагын төлөөллийг цүнх баригч гэсэн хандлагатай байдаг. Харин үйл ажиллагаанд нь оролцоод явахад чухал үүрэгтэй байгууллага болохыг ойлгодог юм. 

Гурван үеийн нэгдлээс бүтсэн эдгээр байгууллага нийгмийн аль ч төлөөллийг хөгжих, мэдлэг боловсролтой болоход нь тусалж дэмжихээс гадна дараагийн карьерт нь бэлтгэдэг гэдгийг ойлгосон. СДМЭХ-ны хувьд эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд хэрхэн бэлтгэх вэ, яаж тасралтгүйгээр энэ хүмүүсийг хөгжүүлэх вэ. Улс төрийн бодлого, шийдвэр гаргахад юунд алддаг вэ. Тэгвэл юугаа давуу тал болгон идэвхжүүлэх вэ гэдэг дээр хувь хүн, нийгэм, улс орны бодлого талаасаа уялдуулсан цогц ажиллагааг хийдэг байгууллага гэж бодож байна.

-Хэдийгээр та улс төр судлаач ч эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн талаар асуудал хөндөж нийгэмд түчээлдэг. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагад энэ үзэл бодлоо баримтлан ажиллаж байна уу?

-Би Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Бизнесийн хороонд нарийн бичгээр ажилладаг. Бид эмэгтэйчүүдээ яавал өөрийн гэсэн бизнестэй болгох вэ, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих боломжтой вэ гэдэгт илүү төвлөрч ажилладаг гэсэн үг.

 

Хүн сэтгэлтэй, эхлүүлсэн ажлынхаа ард нь гарахаар зоригловол хүссэндээ хүрч чадна

 

-Сургалт хийх тусдаа асуудал. Харин яг бизнесээ эрхлүүлэх гээд хэдэн төгрөгөө бариад явж байгаа эмэгтэйчүүдтэй уулзаж, тэдэнд зөвлөн туслах нэг өөр хэрэг. Өнгөрсөн хугацаанд таныг зориод ирсэн хэн нэгэнд туршлагаасаа хуваалцаад дэмжиж байсан удаа бий юү?

-Компанийнхаа шугамаар тийм эмэгтэйчүүдтэй уулзаж дэмжиж байсан. Одоо заримынх нь бизнес амжилттай яваа. Манай байгууллага 21 аймаг, есөн дүүргийн бизнес эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсдог. Зарим хүн “Бизнесээ эхлүүлье гэхээр санхүүжилтгүй байна. Уг нь нэг зүйл бариад авбал үр дүнг нь үзэхийн тулд тасралтгүй явмаар байна” гэж санал бодлоо хуваалцдаг. Ялангуяа ингэж ярьж, үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд байдаг.

 Бид ийм хүмүүстэй уулзахдаа асуудлыг чадлынхаа хэрээр шийдвэрлэхийг хичээдэг. Ингэж бизнесээ эхлүүлсэн хүмүүсээс амжилттай яваа нь олон. Жишээ нь, Орхон аймгаас намайг нэг эмэгтэй ажил дээр хайгаад ирж уулзсан. Миний нэрийг мэдэхгүй хэрнээ компанийн хаягийг олоод хотод хүрээд ирсэн. Тэр эмэгтэй шатахуун түгээгүүрийн газарт түгээгч хийдэг. Эмэгтэй хүнд хийхэд амаргүй учраас өөр зүйлд өөрийгөө сориод үзье гэж бодоод 500 мянган төгрөг бариад ирсэн байлаа. Энэ хүн бизнес хийхийг хүсэж байгаа ч яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан юм. Тиймээс бид тэр эмэгтэйд тусалж бизнес хийхэд нь тусалсан. Үр дүнд нь жил гаруйн хугацаанд гутлын дэлгүүртэй болж олсон ашгаасаа хүнсний дэлгүүр нээн ажиллуулах болсон. 

 

Би энэ хүсэл тэмүүлэл, зоригтой эмэгтэйгээр жишээлэн ярих дуртай. Хүн сэтгэлтэй, эхлүүлсэн ажлынхаа ард нь гарахаар зоригловол хүссэндээ хүрч чадна. Хамгийн гол нь энэ эмэгтэй шиг зориглосон хүн  цөөхөн байдаг.

 

-Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа социал демократ үзэл баримтлалтай нам байна гэдгээ зарлаж хүний эрх, эрх тэгш байдлын талаар хөндөн эмэгтэйчүүдийн нийгэм, улс төр дэх оролцоог хангахад анхаарч ажиллаж байна. Улс төр судлаачийн хувьд үзэл баримтлалын энэ шинэчлэлд ямар ажиглалт хийсэн бол?

-Намын 30 дахь Их хурлаас гаргасан бодлого, шийдвэрүүд залуу эмэгтэйчүүдэд маш их боломж олгосон гэж бодож байна. Судлаач хүний үүднээс үзэхэд социал демократ үзэл баримтлал гэдэг нь ард иргэдийн хэмжээнд хөгжлийн ялгааг арилгах, дундаж орлоготой иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, илүү олон хүнийг баялагтай болгоход гол анхаарлаа хандуулдаг. Социал демократ үзэл баримтлал нь эмэгтэйчүүддээ хүрэхдээ тэдний бизнесийг дэмжих, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, улстөрд орох оролцоог нэмэгдүүлэх бодлоготой уялдаатай явж байна. Тэгэхээр энэхүү үзэл баримтлал нь салбар бүрийн залуу эмэгтэйчүүдэд хамгийн том боломжийг олгож байгаа юм.

Түүнчлэн МАН сүүлийн хоёр жилийн хугацаанд эмэгтэйчүүдээ хөгжүүлэх, сургах, карьерт нь бэлтгэх тал дээр илүү анхаарал хандуулсан. Миний хувьд ч гэсэн бүх сургалтад нь оролцож оролцоогоо хангаад явж байлаа. Эдгээр сургалтад суугаад юу гэж ойлгосон бэ гэхээр эмэгтэйчүүд бид ирж байгаа боломжийг амьдрал дээр ажил хэрэг болгомоор байна. Бидэнд индэр засаж өгөөд байхад зоригтой алхам хиймээр байна. Эмэгтэй хүний онцлогоос болоод зориг дутдаг тал бий. Гэхдээ л өөртөө итгэж оролдлого хиймээр байна.

 

-Хаана боловсрол эзэмшсэнээр нь асуудал болгож нийгэмд нэгэнд нь  нөгөөхийг нь муухай харагдуулах гэж хичээгсэд олшрох болжээ. Дотооддоо боловсрол эзэмшсэний хувьд энэ талаар та ямар үзэл бодолтой явдаг вэ?

-Улс төрийн оролцооны  талаар ярьж байгаа учраас хүн хамгийн түрүүнд сэтгэлтэй байх хэрэгтэй гэж би хэлмээр байна.

Яагаад гэвэл, хүнийг хүнээр нь байлгаж байгаа зүйл нь сэтгэл юм. Хоёрдугаарт, бидний ямар хандлагатай байх нь чухал. Хүн сайн эсвэл муу боловсролтой байгаад сэтгэлгүй бол нийгэм, улс төрийн ажлыг хийх боломжгүй гэж би хувьдаа үздэг. Тэгэхээр улс төрийн хөрсөн дээр ямар асуудлууд байна, түүнийг нь мэдэрч, асуудлыг шийдвэрлэж, үр дүнд хүргэж чадсан хүн л манлайлагч болно. Хаана сурч боловсорсон нь эхний асуудал биш хамгийн гол нь хэн үр дүн гаргаж чадаж байгаа нь чухал юм.

-Улс төрд байр суурь эзэлж, тодорхой албан тушаал хашиж байгаа болон эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа субьектүүдийг хуваан үздэг. Тэдгээрээс хэнийг төрийн зүтгэлтэн гэж хэлэх вэ гэдгийг онцлон асууя?

-Юунаас ч илүү бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэх, тулгамдаад байгаа зүйлийг шийдвэрлэх арга зам  нь сайн эсвэл муу ч байж болох, хувь хүнээс гараад байгаа хүчин зүйлсээр үр дүнд хүрэх гээд байгаа субьектийг улстөрч гэж хэлэх байх. Харин төр, нийгмийн зүтгэлтэн гэдэг нь  илүү нийгэм, ард иргэддээ үнэлэгдэж, хүлээн зөвшөрөгдсөн, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, бусад нь хараад үлгэрлэн дуурайдаг сэтгэхүй болоод хөдөлмөрийн оргил дээр гарсан хүнийг хэлэх юм болов уу. Энэ утгаар нь ялгаж, салгаж ойлгох нь чухал. Мэргэжлийн зүгээс нарийн тайлбарлавал ялгаа нь илүү тодорно л доо.

 

Улстөрчид ч гэсэн сэтгэлгээний өвийг бүтээх ёстой

 

-Ингэж асуух болсон нь  цаанаа шалтгаантай. Учир нь, төрийн зүтгэлтэн буюу өв тээгчид улс төрийн төдийгүй нийгэм, сэтгэлгээний өвийг бүтээдэг шүү дээ?

-Сонирхолтой асуудлыг хөндөж байна. Яагаад гэвэл,  улстөрчийн хувьд ч ялгаагүй сэтгэлгээний өв (legacy)  гэдэг зүйлийг бий болгох ёстой юм болов уу гэж би боддог. Сэтгэлгээний өв гэдгийг бид хүлээн зөвшөөрөгдөх тал руу нь чиглүүлэн ойлговол илүү дөт болно. Яагаад хэрэгжүүлж байгаа бодлого нь бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч төрөхгүй байна вэ. Эсвэл энэ нь монголчуудын сэтгэлгээний онцлогтой хамааралтай байна уу. Хувь улстөрч өөрөө хүлээн зөвшөөрөгдөх, сэтгэлгээний өвөө үлдээх дараагийн залгамж халааг бэлтгэх, тэдэнд мэдлэг, сэтгэлгээний өвөө уламжлах боломж нь байхгүй байна уу. 

Миний хүсээд байдаг зүйл юу вэ гэхээр бид залуугаасаа улс төрийн оролцоогоо хангаад, үйл ажиллагаанд нь  тодорхой хэмжээгээр оролцоод явж байгаа бол өөрсдийн гэсэн сэтгэлгээний өвтэй байх ёстой. Түүнийгээ дараагийн үеийнхэндээ үлдээх ёстой гэж боддог. Үүний тулд хүн өөртөө анхаарал хандуулдаг. Хүн ямар нэг легасигаа үлдээхийн төлөө илүү хичээж эхэлдэг. Тиймээс бид илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Илүү сайн бодлого гаргах шаардлагатай юм. 

Ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд зөв зохистой, үр дүнтэй ажлуудыг дэс дараатайгаар хийх шаардлагатай. Үүний дараа л бид залуучууддаа сэтгэлгээний өвөө үлдээж чадах юм болов уу. Хэрвээ ингэж чадвал улс төр, бодлогын тогтвортой байдал гээд улс орны тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Гэтэл өнөөдөр үүнд анхаарал хандуулж байгаа хүн нэг ч алга. 

-Тэгвэл одоо яах ёстой вэ?

-Залуучуудыг одооноос ямар нэгэн алхам хийгээсэй гэж боддог. Нийгэмд тулгамдаж байгаа олон асуудал бий. Тэдгээрийн аль нэгийг сонгон авч шийдвэрлэхийн төлөө хөдөлмөрлөж үр дүнг үзэх ёстой. Үүний тулд хамгийн гол нь эхний алхмаа зөв хийх нь чухал юм. Алхам хийхийн тулд зөв аргаас гадна бурууг нь сонгодог байсан. Харин одоо бид буруу аргыг нь хэрэглэмээргүй байна. Яг тухайн ажлыг хийхийн тулд зөв аргаараа л дагнамаар санагддаг. Хэрвээ бид ингэж чадвал тодорхой хугацааны дараа хүссэн хүсээгүй сэтгэлгээний өв гэдэг зүйлээ үлдээж чадна.

 

Би бодохдоо залуучууддаа итгэж, мега төслүүдээ өгөөсэй. Залуучууддаа итгэж, монгол компанийн оролцоотой томоохон төслүүдээ хэрэгжүүлээсэй гэж боддог юм. Тэгэхийн тулд бодлого, шийдвэр гаргаж байгаа дарга нар маань алхмуудаа зөв тодорхойлох ёстой. Тэгж байж дараагийн үед байгаа бид тэр хүнээс үлдсэн мэдлэг, туршлагыг хүлээн авч, үргэлжлүүлэн бусдадаа уламжлах боломж бүрдэх юм.

 

Гутлын улыг дахин боловсруулах ажлыг санаачлан төслийн шатандаа явж байна

 

-Улс төрийн сэдвээсээ багахан хөндийрч таны удирдаж буй “Ой партнерс” компанийн талаар ярилцъя. Өнгөрсөн найман жилийн хугацаанд үйлдвэрлэлээ өргөтгөж, үйл ажиллагаагаа жигдрүүлж чадлаа. Одоо та бизнесийн хэтийн төлөв, алсын хараагаа хааш нь  чиглүүлж байна вэ?

Манай компани 2023 оны тогтвортой хөгжлийн тайлангаа гаргасан. Хэдийгээр томоохон хэмжээний компани биш ч одооноос тогтвортой хөгжлийн тайлангаа гаргаад юунд зорих вэ гэдгээ стратегийн түвшинд анхаарч ажиллаж байна. Учир нь, бид гадаадын компаниудтай хамтран ажилладаг учраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа тайлангаа гаргадаг. Тайлан гаргахын тулд эргээд хийсэн ажлаа дүгнэх шаардлагатай болдог. 

 

Өнгөрсөн хугацаанд  манай компани Монгол Улсад олон мянган хос гутлыг нийлүүлсэн. Тоог нь сонсоход сайхан ч нөгөө талаараа бид төдий хэмжээний хаягдлыг бий болгож байна гэсэн үг. Тиймээс бид гутлын улыг дахин боловсруулах ажлыг санаачлан төслийн шатандаа явж байна. Энэ ажлыг эхлүүлж дахин боловсруулалт хийснээр гутлын ул хийж болно. 

 

Зөөлөвчтэй зам, хүүхдийн тоглоомын талбайн зөөлөвч ч хийж болно. Ингээд бид дахин боловсруулсан улаараа олон зүйлийг хийх боломжтойг олж харсан. Хоёрдугаарт, дахин боловсруулсан улаа гадаадын зах зээлд гаргах боломжтой. Дэлхийн брэнд, загварын чиг хандлага байгальд илүү ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, дахин хэрэглэх хандлага эрчимтэй явж байна. Бид ч гэсэн хөгжлийн энэ зарчмаас хоцрохгүйгээр хамт алхах боломжийг эрэлхийлэн ажил хэрэг болгохоор зорьж байна.

-Хэрэглэгчдийн дунд эко бүтээгдэхүүнүүд илүү хандалт өндөртэй байгаа нь ажиглагддаг. Харин танай  байгууллага байгальд ээлтэй, эко чиглэлд хэрхэн анхаарч, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна вэ?

-Бид гутлынхаа материалыг маш  нарийн сонгодог. Гутлын арьсыг боловсруулахдаа ургамлын гаралтай эсвэл химийн гаралтай идээлэг хэрэглэж байна уу гэдгээс гутлын хэр эко байх вэ гэдэг талаар ярина. Түүнчлэн гутлын улыг байгальд ээлтэй материалаар хийсэн үү эсвэл дахин боловсруулсан уу , байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг холиод хийсэн гутал уу гээд орц найрлага, үйл явцад аль болох эко бүтээгдэхүүн оруулахыг хичээдэг. Бид нэгэнт л үйлдвэрлэл эрхэлж байгаа учраас үйлдвэрлэлийн бүх процессыг удирдах боломжтой. Тэр утгаараа бид аль болох эко материалуудыг ашиглан гутлынхаа үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн төлөө хичээдэг.

-Танай компанийн үйлдвэр Хятад, Вьетнам улсад төвлөрдөг. Анхан шатны үйлдвэрээсээ дэлхийн аль улс оронд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа вэ. Дараагийн бүтээх гутлын загвар аль чиглэлд зах зээлийн хувьд хөгжих боломжтой гэж та харж байна вэ?

-Манайх “Lexter” арьсан гутлын брэнд хөгжүүлдэг. Түүнчлэн “Trex Pro Safety”  ажлын гутал, “Trex Pro Hiking” буюу уулын гутал үйлдвэрлэдэг. Одоо бид хүүхдэд зориулсан загвар гаргахаар ажиллаж байна. Бидний хөгжүүлж байгаа чиглэл өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь, “Lexter” герман стандартаар үйлдвэрлэгддэг гутал. Хөдөлмөр, аюулгүй хамгааллын гутал ч гэсэн яг л олон улсын стандартуудаа хангадаг. Загваруудаасаа бид уулын гутлыг монголчуудын хөлний онцлогт тохируулан гаргасан.

 Манайх ажлын гутлыг одоо Австралид борлуулж байна. “Lexter” брэндийг коронавируст цар тахлаас өмнө Африкийн орнуудад борлуулж байсан. Ер нь гадагшаа гаргаж зарах боломж байдаг. Одоо бид уулын гутлаа Япон, Өмнөд Солонгос руу гаргая, тэнд зах зээл байна гэж үзээд хөгжүүлэлтээ хийж байна. Бид үйлдвэрлэлийн бизнес эрхэлж байгаа учраас бүх ажилд оролцох боломжтой байдаг. Тэр утгаараа бид чанартаа анхаарал хандуулах, үнийг хямд байлгахад хяналт тавих боломжтой. Яг тухайн хэрэглэгчид, салбарын хэрэгцээ, шаардлагад нь зориулсан загварыг гаргадгаараа онцлогтой юм.

-Тантай уулзахаас өмнө харилцагчаас тань сонирхолтой ажлын байр гаргахаар судалж байгааг сонслоо. Энэ талаараа мэдээлэл өгч болох уу?

-Одоо бид “Гутал өмсөгч” нэртэй цоо шинэ ажлын байр зарлахаар бэлтгэж байна. Энэ ажлыг хүссэн хэн ч хийж болно. Гол нь салбар салбарын төлөөллөөс хамруулах юм. Гутал өмсөгчид бидний гаргасан загварыг өмсөж туршина. Хүмүүсийн хөл янз бүрийн онцлогтой. Энэ утгаараа гутал өмсөгчид уг загварыг өмссөнөөр биед нь эвтэйхэн байна уу, эсвэл тухгүй байна уу гэдгийг бидэнд эргэж мэдэгдэх юм. 

Монгол орон жилийн дөрвөн улиралтай. Энэ онцлогоос шалтгаалан бидний гутлын хэрэгцээ их. Улиралдаа тохируулан гутлаа сонгон өмсөх шаардлагатай байдаг болохоор бид үүнд тохирсон загваруудаа санал болгоно. Хүмүүс сүүлийн үед эрүүл мэнддээ анхаарч хөдөлгөөнтэй байхыг эрхэмлэдэг, цаг гаргаж чөлөөт алхалт хийж, ууланд авирдаг болсон. Үүнд зориулан бид уулын гутал санал болгоно. Мөн хаана ч өмсөхөд тохиромжтой арьсан гутлуудаасаа гутал өмсөгчдөд өмсүүлэн туршин судлахаар ажилдаа ороод байна.

Гутал өмсөгчийн хувьд үндсэн ажилтан шиг гэрээ байгуулна. Гэхдээ оффисын байранд тогтмол суух шаардлагагүй. Тодорхой заасан хугацаанд цуглахдаа загвар, бүтээгдэхүүний талаарх мэдээллээ солилцох байдлаар явна. Эхний удаад гутал өмсөгчийн ажилд 10-20 хүнтэй гэрээ хийнэ. Сардаа нэгээс хоёр удаа цуглаж санал бодлоо солилцсоноор тухайн бүтээгдэхүүнийг сайжруулах ажлыг хийгээд явах юм. Үүний үр дүнд бидний бизнесийн үйл ажиллагаа, цаашдын үйлдвэрлэл маань оновчтой байна гэж бид үзсэн.

-Шинэ гуталнуудаа та бүхэн өөрсдөө өмсөж туршдаг уу?

-Анх би загваруудаа өөрөө туршиж үздэг байсан. Загваруудын онцлогуудыг олж мэдэхийн тулд заримдаа хоёр өөр гутал өмсөх тохиолдол ч гардаг. Хамгийн сонирхолтой нь түүнийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Өмсөөд явахад өсгий ямар байна, чийг татаж байна уу, биед эвтэйхэн байна уу гэдгийг анзаарч, ажигладаг. Зарим гутлыг гаднаас нь харахад дэгжин ч өмсөхөд биед тухгүй байдаг. Энэ бүхнийг эхэндээ өөрөө туршиж мэддэг байсан. Харин одоо илүү сонирхолтой бөгөөд ажлын байр гаргаж туршиж үзэхээр болоод байна.

 

Үйлдвэрлэл тасралтгүй явагдаж бүх төрлийн гутал хийж байгаа учраас гаргаж байгаа загвар болгоныг туршуулж сайжруулалтаа хийнэ. Манай бестселлер арьсан хромон гутал.

 

-Монголын гутал хувцас зах зээлээсээ хамаараад өндөр үнээр борлуулагддаг. Цөөн тоогоор гаргадаг учраас хэрэглэгчдэд хүрэхдээ их үнэтэй байдаг нь нууц биш. Энэ байдлыг та бүхэн хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Бид Эрээнтэй өрсөлдөнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээрт, бид гутлаа өөрсдөө үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэсэн гутлаа 21 аймаг, есөн дүүрэгт байгаа бүх худалдааны төвүүдийн худалдаа эрхлэгчидтэй харилцаад гутлаа шууд нийлүүлдэг. Товчхондоо, үйлдвэрээс лангуун дээр хүргэж өгдөг. Үүний үр дүнд худалдаа эрхлэгчид хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн авахаар Эрээн рүү явах шаардлагагүй болно. 

Мөн ачаа тээврийн болон Эрээн рүү явах замын зардлаа хэмнэх боломж бүрдэж байгаа юм. Хоёрдугаарт, бид худалдаа эрхлэгчдэдээ Эрээнээс ч илүү хямд үнэ санал болгодог. Эрээний борлуулагчид уг бараа иртэл замын зардал шингээдгийг хэмнэж үйлдвэрийн үнэ санал болгодог. Түүнчлэн Эрээнээс бараа авахад хэдэн зуугаар нь захиалж байж хэрэглэгчдэд хямд тусна. Гэтэл манай зах зээл хязгаартай. Энэ ялгаатай байдлаас үүдэн цөөн тооны бараа захихаар илүү үнэтэй, заримдаа захиалж чаддаггүй. Манай компани энэ асуудлыг шийдвэрлэж адил бараа худалдан авах хүсэлтэй байгаа хүмүүсийн захиалгыг хамтад нь хийснээр хэрэглэгчдэд ирэх үнэ буурах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 Б.Сэлэнгэ

 

 

 

 

24/05/2024